HOME > Нийгмийн хамгааллын гэрээ > Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн танилцуулага
Нийгмийн хамгааллын хэлэлцээр нь улс хоорондын нийгмийн хамгааллын тогтолцоог зохицуулах журам бөгөөд улс тус бүрийн тэтгэврийн тогтолцоо нь гадаадад оршин суугч иргэдэд ашиггүй байдалыг шийдвэрлэхийн тулд хийгдэж буй хэлэлцээр юм. Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулбал хэлэлцээрийн дүрэм журам нь дотоодын хуулийн адил хүчин төгөлдөр болно. Нийгмийн хамгааллын хэлэлцээр нь ихэнхдээ хоёр улсын засгийн газрын хооронд хийгддэг бөгөөд уг хэлэлцээрийн хэрэгжүүлэх агуулга, хүрээнээс хамаарч "даатгуулсан хугацааг нэмж бодох хэлэлцээр (totalization agreement)" болон "даатгалын шимтгэлээс чөлөөлөх хэлэлцээр(contributions only agreement)" гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлөхөөс сэргийлэх, хоёр улсын хоорондын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацааг нэмж тооцох тухай нийгмийн хамгааллын хэлэлцээр юм. Ерөнхийдөө томилгооны ажилчин зэрэг богино хугацаагаар хэлэлцээр хийсэн улс руу ирж очиж ажилладаг этгээд, мөн хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс ийм хэлэлцээрээр дамжуулан богино хугацаагаар томилогдсон хугацаандаа аль нэг улсын тэтгэврийн даатгалд хамрагдах боломжтой. Тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаа нь хоёр улсад хуваагдсанаас аль ч улсаас тэтгэвэр авах боломжгүй болсон этгээд хэлэлцээрийн дагуу хоёр улсад даатгуулсан хугацаагаа нэмж бодон тэтгэврийн мөнгө авах эрхтэй болно.
Canada ('99.5), the United States ('01.4), Germany ('03.1), Hungary ('07.3), France ('07.1), Australia ('08.10.), Czech Republic ('08.11), Ireland ('09.1), Belgium ('09.7) Poland, Slovakia, Bulgaria ('10.3), Romania ('10.7), Austria ('10.10.), Denmark ('11.9), India ('11.11), Spain ('13.4), Turkey ('15.6), Sweden ('15.6), Brazil ('15.11), Finland ('17.2), Québec ('17.9), Peru ('19.1), Luxembourg ('19.9), Slovenia('19.10), Croatia('19.11), Uruguay(`21.11), New Zealand (`22.3), Vietnam('24.1), Philippines('24.4), Norway('24.6).
Хоёр улсын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацааг нэмж тооцох тухай зүйл заалтыг хасч, тэтгэврийн даатгалд давхар хамрагдахаас сэргийлсэн заалтыг оруулсан нийгмийн хамгааллын хэлэлцээр юм. Ерөнхийдөө томилгооны ажилтан зэрэг богино хугацаагаар хэлэлцээр хийсэн улсад ирж очин ажилладаг мөн хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс энэ хэлэлцээрээр дамжуулан богино хугацааны томилгооны турш аль нэг улсын тэтгэврийн даатгалд хамрагдах боломжтой. Гэхдээ тэтгэврийн шимтгэлээс чөлөөлөх хэлэлцээрт даатгалд хамрагдсан хугацааг нэмж тооцох, тэтгэвэр авах эрхийг хамгаалах, өөрийн улсын иргэний адил тэгш хандах, тэтгэврийн даатгалын нэг удаагийн буцаан олговорыг олгох зэрэг тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой зүйл заалтыг оруулаагүй байх нь олонтаа.
the United Kingdom ('00.8), the Netherlands ('03.10.), Japan ('05.4), Italy ('05.4), Uzbekistan ('06.3), Mongolia ('07.3), China ('13.1), Switzerland ('15.6) and Chile ('17.2)