HOME > Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоо > Шимтгэл төлөлт
* Даатгуулсан хүний сарын бүртгэгдсэн орлогоос шимтгэлд зориулан 1000 воноос бага дүнгээр хасаж тооцсон дүн.
Дээд хэмжээ | Доод хэмжээ | Хүсэлт гаргах хугацаа |
---|---|---|
6,170,000 вон | 390,000 вон | 2024 оны 7 сар ~ 2025 оны 6 сар |
※ Дээд болон доод хэмжээ нь тухайн жилийн 7 сараас нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Албан журмын даатгал | Сайн дураар даатгуулсан, Сайн дурын үргэлжлүүлэн даатгуулсан хүн | |
---|---|---|
Ажил олгогч | Ажилтан | 9% |
4.5% | 4.5% |
※ Сарын үндсэн орлогыг жилд нэг удаа дахин тооцоолох бөгөөд зөрүү нь сарын бодит орлогын 4.5 хувьтай тэнцэх ёсгүй.
Шимтгэлийг төлөх эцсийн хугацаа нь тухайн сарын дараа сарын 10-ны өдөр байх болно. **
* Даатгалын шимтгэл төлөх хугацаа нь хуульд заасан учир заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээр торгууль үүсэх болно.
** Шимтгэл төлөх өдөр нь хагас бүтэн сайн өдөр эсвэл олон нийтийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр шимтгэлийг төлж болно.
Даатгуулагч (ажил олгогч) нь даатгалд хамрагдаад шимтгэл төлөх эрх үүссэн сарын дараа сараас эхлэн шимтгэл төлөх эрх хаагдах хүртэлх сарын хугацаанд төлнө.
※ Даатгуулагч шимтгэл төлөх эрх үүссэн сарын эхний өдөр, сайн дурын үргэлжүүлэн даатгуулагчийн хүсэлтийн дагуу хамрагдсан сараас эхлэн шимтгэл төлөх боломжтой.
※ Шимтгэл төлсөн эсэхийг лавлах : Үндэсний эрүүл мэндийн даатгалын утас: 1577-1000
Даатгалын шимтгэлээ бүгдийн буцаан авсан даатгуулагч эргээд тэтгэврийн даатгалд хамрагдаж өмнө буцаан авсан даатгалын шимтгэлээ хүүгийн хамт Үндэсний тэтгэврийн даатгалд буцаан төлөх тогтолцоо бөгөөд албан шаардлага байхгүй. Тухайн иргэн тэтгэвэр авах хүсэлтэй бол эргэн даатгалд хамрагдах боломжтой.
Даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн төлөх хүсэлт гаргасан үеээс шимтгэл нөхөн төлөх боломжийг олгодог тогтолцоо (хамгийн их 10 жилээс доош) юм. Төлсөн шимтгэлийн хэмжээгээр даатгалд хамрагдсан хугацаа нэмэгдэх тул албан шаардлага байхгүй.