HOME > Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоо
> Даатгалд хамрагдах
БНСУ –ын Үндэсний тэтгэврийн даатгалд хамрагдах журам
- 1. Албан журмын даатгуулагч
- Тэтгэврийн даатгалын албан журмын даатгуулагч
- Үндэсний тэтгэврийн даатгалд 18 нас дээш 60 нас доош ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн, албан байгууллагаас тэтгэврийн даатгалд хамрагдахыг албан журмаар даатгуулсан гэнэ. 1 дээш хүнд ажил байр олгосон гадаад улсын байгуулага, аж ахуй нэг ч БНСУ-ын 18 нас дээш 60 нас доош иргэнд ажлын байр олгосон бол албан журмаар Үндэсний тэтгэврийн даатгалд хамрагдана. Сайн дурын журмаар даатгалд хамрагдаж байсан даатгуулагч ажлын байртай болсоноор тэтгэврийн даатгалд албан журмаар хамрагдах эрхтэй болно.
Харин сайн дурын даатгалын эрх нь хаагдах болно.
- Орон нутгийн журмаар даатгуулагч
- БНСУ-д оршин суудаг 18 нас дээш 60 доош настай албан журмын даатгалуулагч биш иргэн орон нутгийн журмаар Үндэсний тэтгэврийн даатгалд хамрагдана.
- ※ Орон нутгийн журмаар даатгалд хамрагдахгүй иргэн
- өөр бусад төрлийн улсын тэтгэврийн даатгалаас тэтгэвэр авдаг хүн(13 сарын цалин, нэг удаагийн буцаан олголт, тахир дутуугийн тэтгэвэр)
- Иргэний амьдрах эрхийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу нийгмийн халамж авдаг хүн дотроос халамжийн тэтгэвэр мөн эрүүл мэндийн төлбөрийн хөнгөлт авдаг хүн
- Орлого олох ажил хөдөлмөр хийдэггүй, албан журмын даатгалд хамрагдсан даатгуулагчийн гэр бүлийн хүн
- Үндэсний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн удаа байхгүй, орлого олох ажил хөдөлмөр эрхэлдэггүй 27 наснаас бага байх
- 1 жилээс дээш ор сураггүй алга болсон
- 2. Сайн дурын журмаар даатгуулагч
- Сайн дурын журмаар даатгуулагч
- Албан журмаар болон орон нутгийн журмаар тэтгэврийн даатгалд хамрагдах боломжгүй 60 доош настай иргэн өөрийн хүсэлтийн дагуу тэтгэврийн даатгалд хамрагдахыг сайн дурын даатгуулагч гэнэ.
- Сайн дураар үргэлжлүүлэн даатгуулагч
- Үндэсний тэтгэврийн шимтгэл төлж байсан даатгуулагч 60 нас хүрсэн бөгөөд тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаа нь 120 сар хүрэхгүй байгаа иргэн, эсвэл авах тэтгэврийн мөнгөө нэмэх зорилгоор даатгалд сайн дураар үргэлжүүлэн хамрагдахыг хэлнэ.