Солонгос Монгол хоёр улсын нийгмийн хамгааллын хэлэлцээр
- 1. Хэлэлцээрт гарын үсэг зурсан байдал
-
- 2004оны 06 сар : Хоёр улсын нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хийхээр тохиролцов.
- 2005 оны 02 сар : Солонгос талаас хэлэлцээрийн эхний хувилбарыг танилцуулав.
- 2005 оны 03 сар: Солонгос-Монголын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн анхны ажлын уулзалтыг зохион байгуулав (Монголд)
- 2005 оны 10 сар : Хоёр улсын засгийн газар хэлэлцээрийн сүүлийн хувилбар дээр тохиролцов.
- 2006 оны 03 сар : Солонгос -Монголын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн захиргааны талаар ажлын хэсгийн хуралдаан (Солонгост)
- 2006 оны 05 сар: Солонгос-Монголын нийгмийн хамгааллын хэлэлцээр болон захиргааны хэлцэлд гарын үсэг зурав.
- 2006 оны 06 сар : Монгол дахь бэлтгэл ажил дууссаныг мэдэгдэв.
- 2006 оны 11 сар: Солонгос дахь бэлтгэл ажил дууссаныг мэдэгдэв
- 2007 оны 01сар: Солонгос-Монголын холбогдох байгууллага хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хурал (Монголд) болов.
- 2007 оны 03 сар : Хэлэлцээр хүчин төгөлдөржив.
- 2. Хэлэлцээрт хамаарах хууль тогтоомж
-
Хэлэлцээрт хамаарах хууль тогтоомж
БНСУ |
Монгол улс |
- Үндэсний тэтгэврийн хууль
- Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын хууль
- Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын хууль болон Үйлдвэрийн ослын нөхөн олговорын даатгалын шимтгэл хураах тухай хууль
- Дээрх хуультай холбоотой холбогдох журмууд
|
- Нийгмийн даатгалын тухай хууль
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хууль
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн ба нэрийн дансны тухай хууль
- Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль
|
- 3. Хэлэлцээрт хамаарах хүн
- Солонгос, Монгол хоёр улсын аль нэг улсын нийгмийн хамгааллын хуулинд хамрагдаж байгаа эсхүл хамрагдаж байсан Солонгос болон Монголын иргэн уг хэлэлцээрт хамаарна.
- 4. Даатгалын шимтгэлийг давхар төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой.
-
- ① Өөрийн улсад харьяалагдах зарчмын дагуу ажилчин ажилд орсон улсын хуулийг дагаж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг этгээд нь үйл ажиллагаа эрхэлж буй орны хуулийг дагана.
- ② Өөрийн улсын хуулинд хамрагдсан аль нэг улсын иргэн нь 5 хүртэлх жилээр хоёрдогч улсын хуулинд хамрагдахаас чөлөөлөгдөнө.
- ③ Ялангуяа, үйлдвэрийн дадлага болон хөдөлмөр эрхлэх гэрээний дагуу БНСУ-д хөдөлмөрлөж байгаа Монгол ажилчин Монголын даатгалд хамрагдаж байснаа тодорхойлж гэрчилбэл Солонгосын даатгалд хамрагдахаас 60-аас доош сараар чөлөөлөгдөнө. (3 жилээр сунгах боломжтой, тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр нэмж 8 хүртэлх жилээр чөлөөлөх боломжтой.)
- 5. Хэлэлцээрийн дагуух тэтгэвэр тэтгэмж
-
- ① Солонгос- Монголын нийгмийн хамгааллын хэлэлцээр нь даатгалын шимтгэлээс чөлөөлөх хэлэлцээр бөгөөд тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй болохын тулд даатгуулсан хугацааг нэмэж тооцох журам байхгүй болно.
- ② Хэлэлцээрээр дамжуулсан тусгай тэтгэвэр, тэтгэмж байхгүй бөгөөд улс тус бүрийн хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгох эсэхийг тусгайчлан шийдвэрлэнэ.
- ③ Мөн Монгол иргэний хувьд Үндэсний тэтгэврийн нэг удаагийн буцаан олголт ч олгогдохгүй.. (Гагцхүү, E8, E9, H2 төрлийн оршин суух эрхтэй хүмүүст нэг удаагийн буцаан олговорыг олгоно.)
- 6. Солонгост тэтгэврийн шимтгэл (НДШ) төлөхөөс чөлөөлөх хүсэлтийн тухай
- Монголын нийгмийн даатгалд даатгуулсан хүн нь хэлэлцээрийн дагуу Монголд даатгалд хамрагдсан тодорхойлолт авч, Солонгосын Үндэсний тэтгэврийн албанд хураалгаж байж тэтгэвэр, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөнө.
Үйлдвэрийн дадлага, гэрээний дагуу Солонгост хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэн ч хэлэлцээрийн дагуу Монголд даатгуулсан тодорхойлолтоо Солонгосын Үндэсний тэтгэврийн албанд хураалгаж, чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж байж өндөр насны тэтгэвэр, хөдөлмөр эрхлэлтийн даатгалаас чөлөөлөгдөнө.
- ① Даатгалд хамрагдсан тухай гэрээ гэрчилгээ авах
- Даатгалд хамрагдсан гэрээ гэрчилгээ авах этгээд
- Солонгост тодорхой хугацаагаар (5-аас доош жил) хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэн
- Солонгост тодорхой хугацаагаар (5-аас доош жил) хувиараа үйл ажиллагаа эрхэлж буй Монгол иргэн
- Хүсэлт гаргах арга
БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн утсаар лавлаж тухайн байгууллагын дүрэм журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хүсэлт гаргах ёстой.
- Даатгалд хамрагдсан гэрчилгээг олгогч байгууллага
Монголын Нийгмийн халамжийн үйлчилгээний төв (Нийгмийн даатгалын ерөнхий газар)
Нийгмийн халамжийн үйлчилгээний төв (Утас: 02-2278-8030, 02-2278-8034 Факс:02-2278-8034)
- ② Даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх бичиг баримтыг хураалгах тухай
Гадаад ажилчин нь Солонгос дахь ААН-ийн ажил олгогч, мөн хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг хүн бол өөрөө нийгмийн даатгалд хамрагдахаас чөлөөлөгдөх хүсэлт болон хэлэлцээрийн дагуу Монголын нийгмийн даатгалд хамргадсан гэрээ гэрчилгээг эх хувь, гадаад иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэсний тэтгэврийн албаны олон улсын хамтын ажиллагааны төвд баталгаат шуудан (Монголын нийгмийн даатгалд даатгуулсан гэрээ гэрчилгээ эх хувиар нь хураалгах ёстой тул факсаар явуулж болохгүй)-гаар явуулах ёстой.
Хэлэлцээрийн дагуу Монголын нийгмийн даатгалд хамрагдсан гэрээ гэрчилгээг хураалгасан этгээд нь тухайн даатгуулсан гэрээ гэрчилгээнд заасан хугацаанд Үндэсний тэтгэврийн даатгалд хамрагдахаас чөлөөлөгдөх ба, даатгалд хамргадсан гэрээ гэрчилгээг хураалгахаас өмнө чөлөөлөгдсөн хугацаандаа шимтгэл төлсөн бол тухайн мөнгийг шимтгэлийн мөнгийг гүйцээж төлөх юмуу буцааж авах боломжтой. Гагцхүү тэтгэврийн даатгалын журмаар буруу төлсөн мөнгийг буцааж авах (гүйцээж төлөх)-аар нэхэмжлэх эрх нь эрхийг өөрчилсөн өдрийн дараагийн өдрөөс эхэлж 5 жил өнгөрөхөд хүчингүй болох тул аль болох зохих хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг хүсье.
Манай Албаны нүүр хуудсанд тэмдэглэгдсэн агуулга нь ерөнхий танилцуулга тул илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл Үндэсний тэтгэврийн албаны олон улсын хамтын ажиллагааны төв болон салбар газраас лавлахыг хүсье.
☞ Contact us